Сайн байцгаана уу? Аялагчидаа
Та бүхэнтэй энэ зун богинохон хугацаанд аялсан аялалаасаа зарим хүнд хэрэгтэй байж магадгүй гэсэн дараах мэдээллийг хуваалцаж байна.
Миний бие Азийн зарим орнуудаар (Солонгос, Хонконг, Масао, Сингапур, Малайз, Хятад, Лаос, Тайланд) ганцаараа үүргэвчтэй аялал хийхээр 2016 оны хавраас төлөвлөж, бэлтгэлээ хийсэн. 2016 оны 7 сарын 12-нд аялалаа эхэлж Солонгос, Хонконг, Масао, Гуанжоу, Шанхай, Бээжингээр дайрч нийт 10,000 км замыг 4,1 сая төгрөг зарцуулж, 18 хоногийн хугацаанд туулжээ.
Аялалаас үлдсэн сургамжтай зүйлс
Байшингийн дээвэр дээр гарч болохгүй: Солонгост байхдаа бороо орсны дараа зураг дарахаар айлын зуны байшингийн дээвэр (өндөрлөг газраас гоё зураг дарахыг хүссэн) дээр гарсан. Гэтэл дээвэр нь цөм үсрээд айл руу нь яваад орчихсон. Манай Монголын байшинтай адилхан банзаар дээвэрлэдэггүй, борооны хаалтаар таглаал болчихдог юм байна лээ. Ийм асуудалтай тулгарвал их хэмжээний мөнгө нэхэмжилдэг. Аз болж би нэг ч төгрөг өгөөгүй зохицуулсан. Ийм асуудалтай тулгарвал хэрхэн мөнгө өгөхгүй зохицуулж болох вэ гэдэг нууцаас асууж болно...
Аялах гэж буй орноо маш сайн судалж, нарийвчилсан төлөвлөгөө гаргах: Аялалаар явахдаа маш нарийн төлөвлөгөө гаргаж, тухайн орны талаар урьдчилан судалж мэдээлэлтэй байх нь чиний мөнгө, цагийг маш их хэмнэнэ. Хонконгод хостелд нэг өрөөнд орос, энэтхэг, комбаж гурван залуутай хамт байрласан. Энэтхэг болон Комбажийн залуу маш нарийн төлөвлөгөө гаргасан байсан. Жишээ нь, өглөө хэдэн цагт босох, нэг өдөрт ямар ямар газраар аялж хэдэн төгрөг зарцуулах, ямар унаагаар, хаанаас суух, хаана буух, өглөө, өдөр, оройн хоолыг хэдэн цагт, ямар хоол, хаана идэх гэх мэт бүх зүйлээ урьдчилан цаасан дээр тэмдэглэж төлөвлөсөн байсан. Энэ нь таны аялалыг илүү хялбар болгож, богино хугацаанд бага зардлаар сонирхолтой аялах боломжийг бий болгоно.
Зайлшгүй авч явах зүйлс: Аялалын сайхан дурсамжаа үлдээх зургийн аппарад, утсаа байнгын цэнэгтэй байлгах Power bank авч явах зайлшгүй шаардлагатай. Power bank авч явбал гар цүнхэндээ хийх хэрэгтэй. Хэрэв тээшиндээ хийвэл ачааг тань саатуулна.
Утсан дээрээ хэрэгтэй аппликейшнууд суулгаж авах. Ганцаараа аялаж байхад сүлжээгүй газар ажиллах газрын зургийн апп, валют солих апп (олон орноор явбал илүү хэрэг болно), электрон толь бичиг гэх мэт зүйлс таны үнэнч туслах байх болно. Миний хувьд maps.me дээр тухайн газрынхаа очиж үзэх газруудыг тэмдэглээд явсан нь амар байсан. Сул тал нь утасны цэнэг маш хурдан дуусдаг. Хэрэв та power bank-тай байвал цэнэг дээр санаа зовох зүйлгүй.
Аялалын туршид гарсан зардал: Хүмүүс аялалаар явах төлөвлөгөөг гаргаж байхад хэдэн төгрөгний зардал гарч байна гэж их асууж байсан учраас гарсан зардалын талаар хураангуй орууллаа. Унаанд хамгийн их зардалыг гаргасан. Та ганцаараа аялаж байгаа тохиодолд хэдэн төгрөг аялалдаа зарцуулах уу гэдгээ бүрэн зохицуулах боломж таны мэдэлд байгаа.
№
|
Зардалын төрөл
|
Нийт зардал
|
Тайлбар
|
1
|
Унааны зардал
|
1,900,000
|
1. Монгол – Солонгос – Хонконг онгоцоор
2. Хонконг - Масао усан онгоцоор
3. Гуанжоу - Шанхай-Бээжин галт тэргээр
4. Бээжин - Эрээн автобусаар
5. Замын-Үүд – Улаанбаатар машинаар явсан.
|
2
|
Буудлын зардал
|
450,000
|
Солонгост найзындаа, Хонконгод хостелд, Гуанжоу, Шанхай, Бээжинд буудалд байрласан.
|
3
|
Хоол, ундны зардал
|
950,000
|
Нэг удаа хоолонд ороход дунджаар 15000 төгрөг зарцуулж байсан. Дээрээс нь уух зүйлс нэмэгдэнэ.
|
4
|
Үзвэр бусад зардал
|
800,000
|
Ямар үзвэр, үйлчилгээ үзэх үү гэдгээс хамаарч зардал янз бүр байна. Интернэтээс тухайн орны жуулчдын очих дуртай газрыг урьдчилан хайж юу үзэх, хаагуур аялахаа сонгон зардлаа гаргах боломжтой.
|
Нийт
|
4,100,000
|
Хүн амьдралдаа ганцаараа аялж өөрийгөө сорьж, шинэ зүйлсээр өөрийгөө урамшуулж, сэдэлжүүлж, сонирхолтой, адал явдалтай амьдрах хэрэгтэй гэж боддог. Ингэснээр хүн нэгийг бодож, хоёрыг тунгаана. Аялалаар явснаар олон янзын хүмүүстэй уулзаж, найзалж, хүмүүсийн амьдралтай нь танилцаж дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхахад нэг алхам урагшлах эхлэл тавигдана. Аялахаар төлөвлөсөн Азийн бусад орноор үүргэвчээ аваад гарах тэр өдрийг хүлээж байна...
No comments:
Post a Comment