Monday, September 9, 2013

Афоризм


Урсан өнгөрч буй цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...
Я. Корчак

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин


Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй. Гагцхүү нэг ч цаг, нэг ч минутыг бүү алд Д.Ж

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна. М.М.Пришвин

Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. Мэгэли дэ Сэрвантэс

Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р.Декарт

Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ

Хүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг
Өнгөрсөнийхөө төлөө санаа бүү зов.
Харин алдааг нь засаж яв. Б.Э

Архины найзыг олоход
Аравхан алхах хэрэгтэй
Амьдралын найзыг олоход
Арвихан алхах хэрэгтэй. Р.Ч

Өнгөрсөнөө чи гар буугаар буудвал
Ирээдүй чамайг их буугаар буудна. х.х

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй... Я. Корчак

Дарс сархдыг бялхуулан ууж, чи
Дарангуйлагч хаан шиг байх юм
Дараа нь ойлгоноо, аяндаа
Дарлагдсан боол болноо, түүнийхээ Р.Гамзатов


Цаг хугацаа бол хамгийн аугаа шинэчлэгч Фрэнсис Бекон

Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

Ухаантай хариулт авахын тулд ухаантай асууж сур. Гёте

Хүмүүн хол бодлогогүй болбоос ойр зовлон буй. Күнз

Явах хүсэлтэйг нь хувь заяа хөтөлнө, хүсэлгүйг нь чирнэ. Сенека

Сэтгэл санааны тоогүй байдалтай тэмцэж чадаагүй хүмүүс амархан мохдог. Аристотел


-Шулуун замаар мөлхөж яваа хүн зам гажсан гүйгчийг гүйцдэг. Фрэнсис бэкон

-Шударга журамтай хэн нэгнийг зодоход бүхий л шударга журамтай хүмүүс өвдөлтийг нь мэдэрч байх ёстой. Леонид Aдреев

-Сайхнаас цаашгүй эмэгтэй хүний амьдрал шиг гунигтай юм үгүй. Бернар Фонтенель

-Гоо үзэсгэлэн яг л шүүдэр мэт богино настай. Чарльз Шваб

Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм. Ральф Эмерсон

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай
                                                                                                 Марк Аврелий

Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай
                                                                       Эпикур

Мунхаг хүмүүс бусдын бусдын алдааг анзаараад, сайн сайхан чанаруудыг нь олж харж чаддаггүй. Тэд шархан дээр суусан ялаатай төстэй.
                                                                         Абул-Фаражи

Эрдэм боловсрол аз жаргалтай үед чимэг болж, аз жаргалгүй үед түүнийгээ нуух газар болж байдаг.
                                                                                             Демократ

Урам хугарна гэдэг сул доройн шинж.Урам зориггүй,итгэл алдарсан хүмүүст бүү итгэ.Тэд ихэвчлэн чадал мөхөс хүмүүс байдаг
                                                                                                   Густав Флобэр

Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй.
                                                                                                Г.Галилей

Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө боддог бол авьяастай х үн бүрэн ашиглахыг чармайдаг.
                                                                                                                    Шопэнхуар

Сонгосон нөхрөөр нь /бүсгүйгээр нь/ тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь тодорхойлж болно.
                                                                                                                                                                    Гёте

Хүний ааш зан гэдэг цэцгээр бол үнэр л гэсэн үг.
                                                                      Чарьлз Шваб

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн хүнтэй л илэн далангүй бай.
                                                                                                 Франклин

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ.
                                                                                      Эпихарм

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.
                                                                                                                                                                    Бекон

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө хэлээд үз.
                                                               Сенека
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.
Демокрит

No comments: